Open iToim app
Спорт | 2 мин уншина

Чөлөөт бөхийн олимпын аварга UFC-тэй албан ёсны гэрээ байгууллаа

Чөлөөт бөхийн олимпын аварга UFC-тэй албан ёсны гэрээ байгууллаа
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
2020 оны Токиогийн олимпын чөлөөт бөхийн 125 кг-ын жингийн аварга, АНУ-ын тамирчин Гэйбл Стивсон UFC-тэй албан ёсны гэрээ байгуулж, ирэх зун анхны тулаандаа гарахаар боллоо.
25 настай Стивсон сүүлийн жилүүдэд мэргэжлийн тулаан руу анхаарлаа хандуулж, бэлтгэлээ чиглүүлсэн. MMA-д цөөн хэдэн тулаан хийхдээ ялагдаагүй. 11 ялалттай Уго Лезамыг ялсан нь одоогоор түүний ялсан хамгийн туршлагатай тулаанчид тооцогдож байна.
undefined
2021 оны Пан Америкийн аварга, залуучуудын дэлхийн аварга Гэйбл Стивсон наймдугаар ангиасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. АНУ-ын шигшээ багийн тамирчин тэрээр 2000 оны тавдугаар сарын 31-нд АНУ-ын Миннесота хотод төрсөн. Түүний ээж 1972 оны Мюнхений олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 килограммын жинд алтан медаль хүртсэн Дэн Гэйбл юм. Гэйбл Стивсон бага байхаасаа л ээжийнхээ хуучны барилдаанууд, хоёр ахыгаа чөлөөт бөхөөр хичээллэж байхыг нь харсаар энэ спортод татагдан орсон гэнэ.
Гэйбл Стивсон: Би үнэхээр хүчтэй байгаагаа мэдэрсэн. Дэлхий даяар хүмүүс үзэх том тулаанд гарахад бэлэн. Сэтгэл догдолж, гар чичрэх бол тулааны нэг л хэсэг. UFC-д маш том алхаж орж ирэхэд бэлэн байна. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ.   
Түүний амжилтаас:
2015 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 килограммын жинд алтан медаль
2016 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 килограммын жинд алтан медаль
2017 онд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 120 килограммын жинд алтан медаль
2019 оны чөлөөт бөхийн ДАШТ хүрэл медаль, Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний 125 килограммын жинд алтан медаль
2021 оны NCAA аварга, АНУ-ын шилдэг бөх, "Tokyo 2020" зуны олимпын чөлөөт бөхийн аварга, ДАШТ-ний мөнгөн медаль
2022 онд WWE-д орсон
2023–2025 оны MMA-д шилжсэн, мэргэжлийн рекорд: 3–0 (бүгд KO/TKO)
Хэвлэлүүдийн мэдээллээр Лас-Вегасд долоодугаар сарын 11, 12-нд болох UFC 329-д оролцоно. Одоогоор өрсөлдөгч нь тодорхойгүй байгаа ажээ. Ихэнх спорт сонирхогчид түүнийг “2027 оны хүнд жингийн аварга болно” хэмээн таамаглаж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн