УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонссон байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Н.Ариунболд гишүүдэд тус хуулийн төслийн талаарх мэдээллийг өгчээ. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс авсан завсарлагатай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өгчээ. Түүнчлэн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд хариуцлага тооцох шаардлага хүргүүлэхээр болжээ. АН-ын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Мөн ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд шаардлага хүргүүлэх талаар хэлэлцлээ. Түүнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Сая Ардчилсан нам энэ хуулийн төслийн үзэм баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг хоёр одтой шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Тэгвэл Ардчилсан парламентыг дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөө ухарна гэж үзэж байна. Энэ хуулийн төслийг ирэх пүрэв гарагт УИХ-аар хэлэлцэнэ. Бид энэ өдрөөс өмнө улс төрийн шийдвэрээ гаргана.УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж буй шаардлага: