Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Дөрөвдүгээр сарын 18 | “Delkhii” хамтлагтай Улаанбаатараас сансар луу

Дөрөвдүгээр сарын 18 | “Delkhii” хамтлагтай Улаанбаатараас сансар луу
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 13
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өвөрмөц орон зайг хэдийн бүтээсэн “Delkhii” хамтлаг энэ сарын 18-нд Zaisan Hill Event Hall-д “SPACE” буюу “Сансар” нэртэй цоо шинэ цомгийнхоо тоглолтыг хийх гэж байна.
2013 оноос хойш хөгжмийн зохиолч Г.Онон, продюсер М.Болд нарын санаачилгаар уран бүтээлээ туурвиж буй тус хамтлаг байгалийн дуу авиаг электрон хэмнэл, аналог дуугаралттай хослуулж, сонсогчдыг өөр ертөнцөөр аялуулсаар ирсэн. Тэд өмнө нь “Ертөнц”, “Байгаль”, “Хүмүүн” гэсэн гурван ч цомгийг гаргаж, сонсогчдын сэтгэлд хүрсэн бол энэ удаагийн “Сансар” цомог нь тэдний уран бүтээлийн дараагийн том алхам, цоо шинэ өнгө төрхийг илэрхийлж байгаа юм. Фолктроник урсгалыг шинэлэг мэдрэмжээр баяжуулсан энэ бүтээл нь “Delkhii” хамтлагийн урын санд нэгэн шинэ хуудас нэмж байна.
Тоглолтыг амьд хөгжмийн соёлыг дэмжигч “Baga Toirog Channel”-ийн залуустай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ үдэш хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 35 гаруй дууг эгшиглүүлэхээр зэхжээ. Шинэ цомгийн дуунуудаас гадна бидний сонсох дуртай хуучны шилдэг бүтээлүүд ч энэ үдэш дуулагдана. Түүнчлэн Харангын Лхагвасүрэн, Хар Сарнай хамтлагийн Амараа, Оюунбилэг, Минжинсор, Баярцэцэг, Тэнүүн, Бямбаа болон Татар, Acapella хамтлаг гээд рок поп урлагийн сор болсон уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглах нь.
Тоглолтын тасалбарыг portal.mn болон freshpack.mn цахим хуудсаар дамжуулан худалдан авах боломжтой.
“Сансар” тоглолт нь ердийн нэг тоглолт гэхээсээ илүүтэй амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх үдэш болох нь гарцаагүй.
Гариг эрхсийн аялалд таныг ямар адал явдал хүлээж байгааг “Сансар” тоглолтоос олж мэдээрэй.
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн