Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Х.Нямбаатар: Төрийн албан хаагчид ирэх долоо хоногоос дөрвөн өдөр ажлын байранд, нэг өдөр онлайнаар ажиллана

Х.Нямбаатар: Төрийн албан хаагчид ирэх долоо хоногоос дөрвөн өдөр ажлын байранд, нэг өдөр онлайнаар  ажиллана
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 13
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр шуурхай зөвлөгөөний хурал дээр Засгийн газрын төрийн албан хаагчдыг нэг өдөр зайнаас ажиллуулах тогтоолын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн хоногт шилжих үүрэг даалгавар өгсөн. Энэ нь хэзээнээс бодит ажил хэрэг болох талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатраас тодруулахад дараах хариултыг өглөө.
Тэрээр, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтнууд дөрвөн өдөр яг ажлын байранд ажиллаж, нэг өдөр онлайн горимоор ажиллана. Энэ бол нэгдүгээрт Ойрх Дорнодод үүсээд буй хямралтай холбоотой эрчим хүч, шатахуунтай холбоотой эрсдлийг бууруулах зорилгоор гаргасан шийдвэр. Үүнийг ирэх долоо хоногоос хэрэгжүүлнэ гэв.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн