Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийднэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Харин нэгдсэн чуулганы хуралдаанаар санал хураалгахаас өмнө УИХ-ын дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Нөгөөдөр буюу пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхээр санал хурааж шийднэ. Одоогоор гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудалд хоёр хуваагдаж, дийлэнх нь Ерөнхийлөгчийн санаачилсан энэ төсөл эргээд парламентын дархлаанд сөргөөр нөлөөлөх, эрх мэдлийн зөрчилдөөнд хүргэнэ гэсэн байр суурийг илэрхийлж буй. Хэн ямар байр суурь илэрхийлснийг тоймолж байна.