Open iToim app
Парламент | 1 мин уншина

Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 10
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх, эсэх санал хураалт явуулах байсан.
Тэгвэл тус хуулийн төслөөр УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авах санал гаргаж, УИХ-ын дарга нэг хоногийн завсарлага өглөө. Ингэснээр тус хуулийн төслийн хэлэлцэх, эсэх санал хураалтыг ирэх 7 хоногийн пүрэв гарагт хийхээр болов.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин "АН-ын ҮБХ-ны хурал дуусаагүй, манай гишүүдийн ирц хангалтгүй байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг нэг талаасаа парламентыг хариуцлагатай болгох, нөгөө талаасаа парламентын дархлаа болон ардчиллыг эмзэг байдалд оруулна гэсэн шүүмж нэлээд өрнөж байгаа. Тиймээс гишүүдийн ирцийг сайжруулаад, биечлэн өөрсдөө оролцож, саналаа өгөх боломжийг хангах үүднээс энэ асуудлаар АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авч байна" гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн