Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

МИАТ компани нислэгийн тийзний үнээ 5-11 хувиар нэмжээ

МИАТ компани нислэгийн тийзний үнээ 5-11 хувиар нэмжээ
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 7
Ойрх Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэн олон улсын зах зээл дээр газрын тос, нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өсөөд байна. Хоёр сарын өмнө баррель нь 73 ам.доллар байсан брент төрлийн түүхий нефтийн үнэ хоёр дахин нэмэгдэж 115 ам.долларт хүрсэн. Уг өсөлтөөс шалтгаалан дэлхий дахинд онгоцны түлшний үнэ өссөнөөр, нисэх буудал, агаарын тээврийн компаниуд тийзний үнээ нэмж байна.
МИАТ компани гэхэд Ази чиглэлд тийзний үнийг 5–7 хувь, Европын чиглэлд 10–11 хувиар нэмээд байна. Одоогоор Улаанбаатар-Сөүл чиглэлийн нэг талын үнэ 789 мянга 600, Улаанбаатар-Франкфуртын нислэг нэг талдаа 1 сая 696 мянга 700 төгрөгт хүрчээ.
Уг өсөлтийн талаар МИАТ ТӨХК хэлэхдээ, "Манай гол чиглэлүүдийн нэг болох Франкфуртын нисэх буудлын түлшний үнэ хоёр дахин нэмэгдэж 1821 ам.долларт хүрээд байна. Үнэ өссөнөөр хэвийн үед нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг түлшний зардал 45 хувьд хүрэх эрсдэл үүссэн. Энэ компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзогүй байгаа тул үнээ нэмсэн. Түлшний үнэ дахин нэмэгдэхгүй л бол тийзний үнэ хэвэндээ байна" гэв.

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн