ХХБ өнгөрсөн оны 12-р сард гэр бүлийн санхүүгийн хэрэглээг маш хялбархан зохицуулах Happy Family багцаа зах зээлд нэвтрүүлсэн билээ.
Энэхүү багц нь хүүхдийнхээ байршлыг харах GPS-тэй карт, эрсдэлт нөхцөлд санхүүгийн баталгаа болох гэнэтийн ослын даатгал, гэр бүлийн дундах өдөр тутмын төлбөр тооцоог шийдэх Happy pay цахим хэтэвч, хэрэглээнд хяналт тавих смс мэдэгдэл, хамгийн өндөр хүүтэй хадгаламж зэргийг багтаасан цогц үйлчилгээ юм.
Тэгвэл ХХБ-с тус үйлчилгээндээ хүүхдийн баярыг угтан Happy Family – Happy future урамшуулалт хөтөлбөрөө эхлүүлж байна.
Хэрхэн урамшуулалд хамрагдах вэ?
Урамшуулалд хамрагдахын тулд харилцагч та бүхэн эхлээд Happy Family багцыг TDB Online интернет банкны HAPPY FAMILY цэс рүү хандан байгаа газраасаа маш хялбархан захиална. Таны хүүхдэд зориулсан өндөр хүүтэй хадгаламж багц захиалсан даруйд үүснэ.
Та e-halamj.mn сайт руу орж хүүхдийн 100,000₮-өө Happy Family багцынхаа өндөр хүүтэй хадгаламжийн данстай холбоорой. Ингээд л 2026.04 - 2026.09 сар хүртэл хүүхдийн 100,000₮-өө хадгалаад нэмэлт 100,000₮ урамшуулал авах юм. Урамшууллыг улирал бүрд хуваан олгоно. Хялбар хуримтлал үйлчилгээний “Хариултаа хадгалъя” эсвэл “Өдөр бүр хуримтлуулъя” цэсийн аль нэгийг Happy Family багцынхаа өндөр хүүтэй хадгаламжтай холбоно.
Урамшуулад хэн хамрагдах вэ?
ХХБ-нд хүүхдийн 100,000₮-өө АНХ УДАА хадгалах гэж буй бүх хүүхэд хамрагдах боломжтой.
Урамшууллаа хэзээ авах вэ?
Харилцагч та I улиралд Happy Family багцынхаа өндөр хүүтэй хадгаламжийн дансанд хамгийн багадаа 2 сар хүүхдийн 100,0000₮ -өө хадгалснаар урамшууллын эхний 50,000₮-ийг 2026.06.25-нд хадгаламжын дансандаа авна.
Харилцагч та II улиралд Happy Family багцынхаа өндөр хүүтэй хадгаламжийн дансанд хамгийн багадаа 2 сар хүүхдийн 100,0000₮ -өө хадгалснаар урамшууллын дараагийн 50,000₮-ийг 2026.09.24-нд хадгаламжын дансандаа авна. Ингээд нийт 100,000₮-ийн урамшуулалтай болох юм.

Харин I улиралд амжиж урамшуулалд хамрагдаагүй харилцагч II улиралд мөн хамрагдах боломжгүй юм. Тиймээс харилцагч та 2026.05.15-ны өдрийн дотор Happy Family багцынхаа өндөр хүүтэй хадгаламжийн дансаа e-halamj.mn сайтаар холбоорой. Хэрэв урамшуулал олгохоос өмнө данс холболт, хадгаламжаа цуцалчихвал урамшуулал нь ОЛГОГДОХГҮЙ гэдгийг анхаараарай.
Түүнчлэн хүүхдийн мөнгөө авсан 100,000₮ тутамд “Хуримтлалтай Монгол” аяны супер урамшуулал болох байрны сугалаанд оролцох 10 эрх бэлэглэнэ.
Хүүхдийн 100,000₮-өө ХХБ-аар аль хэдийн авдаг харилцагчдаа бид “Хуримтлалтай Монгол” аяны Байрны тохиролд оролцох 50 эрх шууд олгоно. Эрхийн тоогоо 2026 оны 7-р сард Хуримтлалтай Монгол аян эхэлмэгц loyalty.tdbm.mn сайтаас шалгаарай. Хүүхдийнхээ ирээдүйд оруулах хамгийн том хөрөнгө оруулалт
Happy Family - Happy Future