Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Трамп ойрын хугацаанд гал зогсоох хэлэлцээрт хүрэхгүй бол Ираны эрчим хүчний сүлжээг “сүйрүүлнэ” гэв

Трамп ойрын хугацаанд гал зогсоох хэлэлцээрт хүрэхгүй бол Ираны эрчим хүчний сүлжээг “сүйрүүлнэ” гэв
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 31
Дональд Трамп Иран улс “ойрын хугацаанд” энхийн нөхцөлд зөвшөөрөхгүй бол тус улсын цахилгаан станцууд болон цэвэр усны байгууламжуудыг “бүрэн устгана” гэж сүрдүүлжээ. Үүний зэрэгцээ тэрээр АНУ болон Израилын эхлүүлсэн дайныг дуусгах дипломат ахиц гарч байна гэж мэдэгдсэн байна.
Сар гаруй үргэлжилж буй мөргөлдөөний үеэр Тегеран бууж өгөхгүй байр сууриа хадгалж, АНУ-ын энхийн саналуудыг “хэтрүүлсэн, бодит бус, логикгүй” гэж тодорхойлж, Израил руу хийх пуужингийн довтолгоонуудаа үргэлжлүүлсээр байна.
Мөргөлдөөн улам даамжрах, тэр дундаа АНУ Харг арлыг эзлэхийн тулд хуурай замын ажиллагаа явуулах эрсдэл нь санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, нефтийн үнэ эргээд түүхэн өсөлтийн замд орсон байна.
Трамп өөрийн Truth Social сүлжээндээ удахгүй тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Тегеранд “илүү ухаалаг дэглэм”-тэй хэлэлцээ хийж байна гэж мэдэгджээ. Гэвч тэрээр хэрэв тохиролцоонд хүрэхгүй, Ормузын хоолойн тээврийн урсгалыг сэргээх асуудал шийдэгдэхгүй бол АНУ-ын цэргүүд “цахилгаан станц, нефтийн орд, Харг арал (магадгүй бүх давсгүйжүүлэх байгууламжуудыг ч)” устгана гэж анхааруулсан байна.
Даваа гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт Трамп Ираны дайны зардлыг Арабын орнуудаар төлүүлэх боломжийг сонирхож байгаа гэж мэдэгджээ. Энэхүү санаа нь АНУ Персийн булангийн орнуудад дайны зардлыг шилжүүлэхийг оролдож болзошгүйг харуулж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн