Open iToim app
Үйл явдал | 5 мин уншина

Сурвалжилга: Юби Ийтс компани 200 мопедтой жолооч бэлтгэж, хоол хүргэлт илүү хурдан боллоо

Сурвалжилга: Юби Ийтс компани 200 мопедтой жолооч бэлтгэж, хоол хүргэлт илүү хурдан боллоо
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 1
Юби Ийтс компанийн 200 жолоочийн сургалтыг сурвалжилж, тэдний зах зээлд нэвтрүүлж буй үйлчилгээтэй нь танилцлаа. Тус сургалтаар жолооч нарт нийгмийн даатгал, татвар, хууль эрх зүйн мэдлэг олгохоос гадна хоол хүргэлтийн үйлчилгээний стандарт, аюулгүй байдал, харилцаа хандлагын талаар цогц мэдээлэл өгөв. Жолооч нарын хувьд энэ төрлийн сургалтад хамрагдсанаар ажлаа илүү мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж хэлсэн юм.
Юбикаб Холдинг ХХК-ийн охин компани болох Юби Ийтс хоол хүргэлтийн үйлчилгээний салбарт мэргэжлийн жолоочийн багаа өргөжүүлж, 200 жолоочтой болсноо албан ёсоор зарлав. Энэ нь Монголын хоол хүргэлтийн салбарт анх удаа ийм тооны мэргэжлийн жолоочтой баг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Тус компанийн зүгээс энэхүү өргөтгөл нь хүргэлтийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулах стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон алхам гэлээ.
Мөн компанийн төлөөлөл “200 мэргэжлийн жолоочтой болсноор хэрэглэгчдэд хүрэх хугацаа богиносож, оргил ачааллын үед ч найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэж байна. Мөн ресторан, мерчант түншүүдийн захиалгын гүйцэтгэл илүү тогтвортой болох давуу талтай” гэсэн юм.
undefined
Энэхүү өргөтгөл нь ресторан болон бизнес түншүүдийн захиалгын гүйцэтгэлийг сайжруулж, захиалгын ачаалал ихтэй үед ч тогтвортой үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Цаашид Юби Ийтс нь жолооч нарынхаа сургалт, үйлчилгээний стандарт, ур чадварыг шат дараатай сайжруулж, мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээг илүү хөгжүүлэхээр төлөвлөсөн аж.
Түүнчлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран жолооч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр цуврал сургалтуудыг зохион байгуулсан байна. Сургалтын хүрээнд “Нийгмийн даатгалын багц хууль”, татварын талаарх мэдээлэл мөн Монгол Улсын стандартад заасан хоол хүргэлтийн үйлчилгээний жолоочид тавигдах шаардлагын талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг өгчээ. Эдгээр сургалтаар жолооч нарын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал болон татварын талаарх зөв ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна хүргэлтийн үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдөх тал дээр анхаарсан байна.
undefined
Юби Ийтс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Туваансүрэн: Манай компани Юбикабаас салбарлан гарсан компаниудын нэг. Бид Монголын хоол хүргэлтийн салбарт шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ бодит үнэ цэн бий болгохын төлөө ажиллаж байна. Дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ жил бид мэргэжлийн хоол хүргэлтийн үйлчилгээг Монголдоо төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид салбараа ойлгож, түүнд тохирсон бүтээгдэхүүн, шийдлүүдийг хөгжүүлэхэд төвлөрсөн. Технологи хөгжүүлэлт, үйл ажиллагааны зохион байгуулалт гээд бүхий л чиглэлд сайжруулалт хийж ирсэн. Үүний үр дүнд энэ жил бид дараагийн шатанд гарч, мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээг хэрэглэгчдэд илүү чанартайгаар хүргэх зорилт тавьсан юм.
Сургалтаар мэргэжлийн хоол хүргэлтийн жолооч гэж хэн бэ, ямар шаардлага хангасан байх ёстой вэ зэрэг үндсэн ойлголтыг өгч, үйлчилгээний стандарт, хандлага, ур чадварыг нэг түвшинд хүргэхийг зорьж байв. Улаанбаатар хот өндөр түгжрэлтэй. Тиймээс хоол хүргэлтийн үйлчилгээний хамгийн чухал үзүүлэлт болох хурд, шуурхай байдлыг хангахын тулд олон улсын туршлагыг судалсан байна. Бусад оронд энэ асуудлыг мопед буюу хоёр дугуйт тээврийн хэрэгслээр шийддэг. Энэ шийдлийг манай Юби Ийтс нэвтрүүлж, түгжрэлийг алгасан, хоолоо илүү хурдан хүргэх боломжийг бүрдүүлж байна. 200 мопедтой жолоочийг онцолж байгаа шалтгаан нь хэрэглэгчдэдээ хоолоо аль болох хурдан, шуурхай хүргэх юм. Энэ нь манай үйлчилгээний гол давуу тал юм. Өнөөдрийн байдлаар бид Монгол Улсад хамгийн олон мопедтой жолоочийн баазтай хүргэлтийн үйлчилгээ бөгөөд зах зээлд хамгийн хурдан хүргэлтийн шийдлийг санал болгож байна.
undefined
Юбикаб Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Золбаяр: Манай Юби Ийтс компанийн жолооч нарын сургалт, зөвлөгөөн амжилттай болж байна. Бид мопедтой хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотойгоор 200 жолоочийг сургалтад хамруулж, мэргэжлийн сертификат олгож байгаа. Энэхүү сургалтын үр дүнд хоол хүргэлтийн үйлчилгээ илүү мэргэжлийн, илүү хурдтай, илүү чанартай болох юм.
Дөрөвдүгээр сарын 10-наас 200 мопедтой жолооч албан ёсоор хүргэлтийн үйлчилгээнд гарч эхэлнэ. Ингэснээр хүргэлтийн хурд мэдэгдэхүйц сайжирна. Өвлийн улиралд ихэвчлэн автомашинтай жолооч нар хүргэлтэд гардаг учраас түгжрэлээс шалтгаалж хүргэлтийн хугацаа уртсах тохиолдол байдаг. Харин урин дулааны улиралд мопедтой хүргэлт явснаар түгжрэлийг алгасаж, илүү хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.
undefined
Юби Ийтс ХХК-ийн жолооч Б.Алтантулга: Миний бие өнгөрсөн жилийн тавдугаар сарын сүүлээр ажилд орсон. Үүнээс өмнө гадаадад их ажилладаг байлаа. Монголд ирснээсээ хойш хоёр жил ажил хийгээгүй. Учир нь манай ээж харвалт өгөөд, ээжийгээ сахих шаардлагатай болсон юм. Тэгээд хоёр жилийн дараа ээжийн бие сайжирч, гайгүй болоход нь ажил хайж эхэлсэн.
Ажил хайж байхдаа Юби Ийтсийг сонгосон гол шалтгаан нь надад өөртөө цаг гаргах боломжтой ажил хэрэгтэй байсан. Энд ажилд орсноор хүссэн үедээ өөртөө цаг гаргаж болдог нь маш их таалагдсан. Жишээ нь аялалд явах шаардлага гарлаа гэхэд ажлаа түр зохицуулаад явж болдог, буцаж ирэхэд ажлын байр маань хэвээрээ байдаг. Би спортоор хичээллэх дуртай, дугуй унах, ууланд алхах их сонирхолтой. Тийм болохоор өөрийнхөө дуртай зүйлд цаг гаргах боломжтой учраас энэ ажлыг сонгосон. Зуны цагт долоо хоногоор аялалд яваад ирсэн ч ажил маань байж байдаг нь их давуу талтай. Өөр ажил хийдэг байсан бол тийм олон хоногоор чөлөө авах боломжгүй юм.
Хүн хооллоно гэдэг өөрөө их буянтай ажил гэж боддог.
Хамгийн гол нь би ажилдаа дуртай. Мэдээж ажил гоё ч гэсэн эрсдэл бас бий. Сая сургалтаар даатгалын талаар ярьсан. Миний хувьд даатгалд хамрагдаагүй байсан, харин энэ сургалтад суусны дараа ер нь заавал даатгуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Жолооч хүний хувьд өөрөөсөө шалтгаалсан, эсвэл өөрөөс шалтгаалахгүй эрсдэл зам дээр их байдаг. Тиймээс даатгалын талаар болон аюулгүй ажиллагааны талаар маш хэрэгтэй мэдээлэл өгсөн, хэрэгтэй сургалт болж байна.
undefined
Юби Ийтс ХХК-ийн жолооч О.Цэнд-Аюуш: Юби Ийтс компанид гурав дахь жилдээ ажиллаж байна. Ийм сургалт зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Бид одоо мэргэжлийн хүргэгч болохын төлөө сургалтад хамрагдаж байна. Мөн жилийн эцэст автомашины сугалаанд оролцуулна гэж хэлэхэд их баярласан, өөрийгөө машинтай болно гэдэгтээ итгэлтэй байгаа.
Мопедтой хүргэлт хийхээр давуу тал ихтэй. Хоол гармагц 5–10 минутын дотор хүргээд очиход хэрэглэгчид “Та нар чинь ямар хурдан юм бэ” гэж хэлэхийг сонсох их урам өгдөг. Тэр үгийг сонсоод сэтгэл сайхан болж, улам эрч хүчтэй сайн ажиллах урам зориг авдаг даа.
undefined
Юби Ийтс ХХК-ийн жолооч А.Мөнх-Эрдэнэ: Юби Ийтс компанид ажилд ороод хоёр жил болж байна. Юби Ийтсийг сонгох болсон шалтгаан нь хоол хүргэлтийн үйлчилгээг Монголд нэвтрүүлж, энэ салбарыг хөгжүүлж байгаа нь надад их таалагдсан.
Энэ хоёр жилийн хугацаанд ажиллахад манай хамт олон их эв найртай, ах дүүс шиг уур амьсгалтай байдаг нь хамгийн гоё санагддаг. Маш эерэг хамт олонтой болохоор ажилдаа дуртай. Ажиллах хугацаанд надад хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл бараг гараагүй.
Мөн энэ ажлын нэг давуу тал нь өөрийнхөө чөлөөт цагаар ажиллах боломжтой. Амрах үедээ амраад, ажиллах үедээ ажиллаад хэн нэгнээс хараат бус нь надад маш их таалагддаг. Бид мопедтой ажиллаж эхэлснээс хойш ажлын бүтээмж ойролцоогоор 70 хувиар нэмэгдсэн юм. Илүү олон хүргэлт хийж, ажлаа илүү хурдан амжуулдаг болсон.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн