Open iToim app
Улс төр | 1 мин уншина

МАН-ын дарга Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын дарга Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Хуралдааныг удирдсан Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцуулсан юм.
Хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигчээс улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар 32 хүн асуулт асууж, хариулт авч, санал бодлоо илэрхийлэв.
Дараа нь Бага хурлын III хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явууллаа.
Санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссын даргаар намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, комиссын Нарийн бичгийн даргаар Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар ажиллав.
Санал хураалтын дүнд 99.7 хувийн саналаар Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг Бага хурлаас батлав.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн