Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Репперээс улстөрч болсон Балендра Шах Непалын Ерөнхий сайдаар томилогдлоо

Репперээс улстөрч болсон Балендра Шах Непалын Ерөнхий сайдаар томилогдлоо
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 28
Репперээс улс төрч болсон Балендра Шах Непалын Ерөнхий сайдаар тангараг өргөлөө. Тэрээр өнгөрсөн жилийн залуусын эсэргүүцлийн дараах анхны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
35 настай Шахын ийнхүү улс төрд гарч ирсэн нь Непалын улс төрд шинэ өөрчлөлтийн дохио гэж үзэгдэж байна. Авлига, танил тал, элитүүдийн ноёрхолд дургүйцсэн сонгогчдод түүний өөрчлөлтийн амлалт хүчтэй нөлөөлжээ.
“Бален” нэрээр танигдсан тэрээр албан тушаалдаа орохын өмнө Непалын ирээдүйн талаар өөдрөг утгатай дуу гаргасан бөгөөд хэдхэн цагийн дотор сая сая хандалт авчээ. Тэрээр Катманду хотын даргаар гурван жил ажилласны дараа Растрия Сватантра нам (RSP)-тай нэгдэж, Ерөнхий сайдад нэр дэвшин сонгуульд ялалт байгуулсан юм. Дэмжигчид нь түүнийг шинэ үеийн бэлгэ тэмдэг гэж үзэж байгаа бол зарим нь залуу намын чадавхид эргэлзэж байна.
Шах 1990 онд Катмандуд төрж, инженер мэргэжлээр суралцсан. Тэр 2013 онд реп тэмцээнд түрүүлж олны танил болж, дараа нь авлига, нийгмийн тэгш бус байдлыг шүүмжилсэн дуунуудаараа алдаршжээ. 2022 онд бие даан нэр дэвшиж, Катмандугийн хотын даргаар ялалт байгуулсан байна. Хотын даргын хувьд хот цэвэрлэх, өв соёл хамгаалах, авлигатай тэмцэх ажлууд хийсэн бөгөөд хууль бус барилгуудыг буулгах шийдвэр нь маргаан дагуулсан ч замын түгжрэлийг бууруулжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн