Open iToim app
Улс төрийн намууд | 1 мин уншина

Шатахууны хүрэлцээ, нөөцийн талаар салбарын сайдын баримтлах бодлогын мэдээллийг сонслоо

Шатахууны хүрэлцээ, нөөцийн талаар салбарын сайдын баримтлах бодлогын мэдээллийг сонслоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 27
Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр \2026.03.27\ ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хурлаар Газрын тосны салбарын гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо.
Танилцуулга мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай нар гишүүдэд өгч асуултад хариуллаа.
Гишүүдийн зүгээс Засгийн газраас дотоод зах зээл дэх шатахууны олдоц, хүрэлцээ, нөөц болон баримтлах бодлогын талаар асуув. Мөн шатахууны үнэ гадаад зах зээлд өсөлт өндөр байгаа энэ үед Засгийн газар зөв бодлого баримтлах ёстой. Татварын бодлогоороо үнийг хэт өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллах, цаашлаад шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Буцаад үнэ буурахгүй асуудлууд байсаар ирсэнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн аливаа улстөржсөн мэдээлэл гаргахгүй, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангаж ажиллах ёстойг санууллаа.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн