Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Я.Содбаатар: Ерөнхий сайдыг чөлөөлсний дараа Бага хурлаа хийж, дараагийн Ерөнхий сайдын асуудлыг ярина

Я.Содбаатар: Ерөнхий сайдыг чөлөөлсний дараа Бага хурлаа хийж, дараагийн Ерөнхий сайдын асуудлыг ярина
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 27
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэхээр болжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Монгол Улсад төдийгүй дэлхийн олон оронд өрнөж буй хямралуудын талаар, мөн парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж байгаа талаар намын Удирдах зөвлөл олон талаас нь авч хэлэлцэж, тодорхой шийдлүүд гаргалаа.
Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Монгол төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар эр зориг гаргаж байгаа тус хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс УИХ дахь намын бүлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдрийн асуудлыг шийдвэрлэх нь зүй гэж бодож байна. Өнөөдөр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, улмаар нэгдсэн чуулган хуралдаж, асуудлыг хэлэлцэх байх. Одоо МАН-ын бүлэг дээр улс төрийн шийдвэрийг танилцуулна.
Монголд төдийгүй дэлхий дахинд олон хүндрэл бий болж байна. Энэ үед эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хэлсэн.
Аливаа асуудал хууль дүрмийн хүрээнд явах ёстой. Тиймээс эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдын албанаасаа чөлөөлөгдөх өргөдлийг авч хэлэлцэнэ. Парламент шийдвэр гаргана. Үүний дараа МАН намын Бага хурлаа зарлан хуралдуулна. Эндээс дараагийн Ерөнхий сайдын асуудал яригдана" гэв.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн