Open iToim app
Анализ | 3 мин уншина

Дайн ба АК-47-той Монгол Улсын батлан хамгаалах чадавх

Дайн ба АК-47-той Монгол Улсын батлан хамгаалах чадавх
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 26
“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлч Б.Баасан-Эрдэнийн нийтлэлийг хүлээн авч уншина уу.
•     •     •
Аливаа улс орны чадал чансааг илэрхийлэх гол зүйлсийн нэг бол цэргийн хүч, болоод батлан хамгаалах салбарын бодлого юм. Гэвч монголчууд бид цэрэг, арми гэхээр хуучны АК-47 буу, цэргийн дэглэлт, дээрэхлэлт, намар, хаврын ажилд дайчлагдаж буй хүрэн бор цэргүүд л санаанд буудаг. Харамсалтай нь, олон улсын цэрэг, армийн хүчин чадал, зэвсэг техник биднээс хэдийнэ өөр түвшинд очжээ.
Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь үндэсний язгуур ашиг сонирхолд суурилж, дотоод болон гадаад аюулгүй байдлын орчинд батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлоход чиглэсэн байдаг. Энэ нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан шаардлагуудаар тодорхойлогддог хэмээн батлан хамгаалах бодлогын нийтлэг үндэслэлд заасан байдаг.
Хэдийгээр Монгол Улс дотоод, гадаадын үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн багатай, амгалан тайван улс ч сүүлийн жилүүдэд олон улсын геополитик, болоод эдийн засгийн улс хоорондын зөрчилдөөн хурцадмал байгаа энэ цаг үед улстөрчдийн, болоод УИХ-ын зайлшгүй анхаарах ёстой салбар бол батлан хамгаалах салбар юм.
Тэр дундаа манайх шиг геополитикийн хувьд ашигтай бөгөөд ашиггүй онцгой байршилтай улсын хувьд нэн тэргүүнд анхаарах ёстой салбар болоод байна.
Монгол Улстай эдийн засаг, газар зүйн хувьд ойролцоо Казахстан улсын батлан хамгаалах салбартай харьцуулж үзвэл:
Дээрх тоо нь GlobalMilitary.net-ийн харьцуулалт болон бусад бусад албан бус сурвалжаас авсан мэдээлэл. https://www.globalmilitary.net/compare/countries/kaz-vs-mng/
Энэхүү харьцуулалтын статистикийг харвал Монгол Улсын батлан хамгаалах салбар ямархуу түвшинд байгааг харж болохоор байна.
Өнөө цагт буу барьж, цэрэг зэвсэглэх нь аль ч улсын батлан хамгаалах салбарын бодлогод нийцэхгүй. Харин оюун ухаанд суурилсан цэргийн техник, технологийн дэвшил, цэргийн инженерүүдийн шийдлээр батлан хамгаалах салбарын хүчин чадал тодорхойлогдож байна.
Харин Монгол Улсын батлан хамгаалах яамны сүүлийн жилүүдийн төсвийн зарцуулалтыг харахад техникийн шинэчлэл, инженерчлэл, инновацид огт хөрөнгө оруулаагүй байгаа нь харагдаж байна. Тэгэхээр Монгол Улсын зэвсэглэлийн нөхцөл байдал дэлхийн 2-р дайны үед ашиглагдаж байсан Орос улсын зэвсэг, техникүүдтэй хэвээр байгаа гэж ойлгогдож байна.
Үүний нотолгоо нь “Global Firepower” 2025 оны судалгаагаар Монгол Улсын батлан хамгаалах салбар 145 орноос 99-р байр, агаарын хүчний чадвараараа 125-т жагсаж байгаа юм.
Батлан хамгаалах салбар дахь бодлогын асуудлууд
1. Төсвийн хязгаарлалт ба үр ашиг
Монгол Улс батлан хамгаалах салбарт ДНБ-ий бага хувь буюу хязгаарлагдмал төсөв зарцуулж байна. Энэ нь техник, сургалт, стратегийн шинэчлэлд хүндрэлтэй нөхцөл үүсгэдэг.
2. Техник, онгоц, нисэх хүчин
Байлдааны болон сөнөөгч онгоцны тоог харьцуулахад Монгол Улс дангаараа тоо болон хүчин чадлын хувьд хязгаарлагдмал хэвээр байна.
3. Гадаад харилцаа ба стратеги
Монгол Улс өөрийн геополитикийн байрлал, хөрш Орос, Хятад улсуудтай дипломат, тэнцвэртэй харилцаатай. Энэ нь бидний стратеги, бодлогод шууд нөлөөлдөг.
Шийдэл
1. Төсвийн оновчтой хуваарилалт
Батлан хамгаалах салбарын төсвийг илүү үр ашигтайгаар сургалт, стратеги, технологийн шинэчлэл, цэргийн инженерчлэлд зарцуулах нь зүйтэй.
2. Олон улсын хамтын ажиллагаа
Холбогдох стратегийн хамтын ажиллагаа (жишээ нь, сургалт, тактик, мэдлэгийн солилцоо) нь Монгол Улсын батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх боломжтой.
 3. Технологи, дижитал ажиллагаа
Хэрэв авиа болон томоохон техник хэрэгслээр өрсөлдөх боломж бага бол дроны техник ашиглах, кибер хамгаалалтын системийг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй байж болно.
4. Стратегийн бодлого шинэчлэх
Олон улсын нөхцөл байдал, геостратегийн эрс өөрчлөлтийг харгалзан урт хугацааны уян хатан батлан хамгаалах стратеги боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал.
Дүгнэлт
Монгол Улсын батлан хамгаалах салбар нь төсөв, техник, нисэх хүчин талаараа харьцангуй бага ч геополитик, дипломат баланс, стратегийн тэнцвэртэй оролцоотой байгаа нь бидний онцлог. Батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд стратеги, технологи, олон улсын хамтын ажиллагаа, төсвийн үр ашигтай хуваарилалт зэрэг нь гол гарц болж байна.
Тиймээс бид Улаан талбайн Ялалтын парадад жагсах цэргүүдээ харж хөөрцөглөх нь биш, батлан хамгаалах салбарын чадавхыг сайтар тодорхойлж, бодит байдалтайгаа нүүр тулж, салбарын болоод бодлогын эрс шинэчлэл хийх нь олон улсын нөхцөл байдалд зохицох хамгийн ээлтэй шийдэл юм. Улсын хүч армиас…
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн