Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Б.Дашпүрэв: АИ-95 болон дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмнэ

Б.Дашпүрэв: АИ-95 болон дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмнэ
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 25
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Шатахууны үнийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Шатахуунтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлыг судлах хүрээнд Монголбанк, Сангийн яам, ГХЯ яам болон шатахуун импортлогч компаниудын төлөөлөл уулзаж, тодорхой асуудлуудыг ярилцсан. ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн хэлэлцээрийн хүрээнд АИ-92 бензинийг 705 мянган ам.долларын үнээр тогтворжуулсан. Иймээс АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, газрын тосны үнийн савалгаатай холбоотойгоор дизель түлшний үнэ 1000-1500 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн.
Дэлхий дахинд хүндрэлтэй нөхцөл байдал бий болчихсон энэ үед үнийг тодорхой хэмжээний зах зээлийн горимд нь шилжүүлж нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Бид аж ахуй нэгжүүдтэй ярилцаж эхний ээлжид АИ-95 болон дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмэхээр тохирсон. Дизель түлшний үнийг өмнө нь 100-200 төгрөгөөр бууруулж байсан. Энэ шийдвэр өнөөдөр, маргаашдаа хэрэгжээд явна. АИ-92 шатахууны үнийн өсөлт ард иргэдийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг. Харин дизель түлш нь уул уурхай болон бусад салбарт хэрэглээ өндөр байдаг. Хаврын тариалалтын улирал эхэлж байна. Өндөр үнэтэй бүтээгдэхүүнээр тариалалтаа хийвэл гурил цаашлаад талхны үнэ нэмэгдэх учраас шатахуун импортлогч аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хаврын тариалалтад хэрэглэх 10 мянган тонн дизель түлшийг нэмэгдээгүй үнээр нийлүүлье гэж тохирсон" гэв.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн