43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулагдаж, 231 арга хэмжээ зохион байгуулсан. Хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим оролцогч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан. Сургалт, нөлөөллийн арга хэмжээнд нийт 800 мянга гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцсон. Сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулсан 54 мянган сурагч Монгол Улсын төрийн далбаа мандуулах, буулгах ёслолд оролцсон байна
