Төсвийн орлого 2025 оны сүүлийн улирал, 2026 оны эхээр буурч, санхүүжилт тасалдах хүндрэл үүссэн ч Засгийн газрын шуурхай арга хэмжээ, хатуу хэмнэлтийн бодлогын үр дүнд нөхцөл байдал тогтворжсон байна. Цаашид эрчим хүчний салбарын хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор төсвийн тодотгол хийх болон баялгийн сангийн эх үүсвэрийг ашиглах шаардлага үүссэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.