Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Амралтын өдрүүдэд уулзалтууд хийж, гацаанаас гарах хувилбарыг ярина

Амралтын өдрүүдэд уулзалтууд хийж, гацаанаас гарах хувилбарыг ярина
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 20
Төр бүхэлдээ гацаанд орчихлоо. Гэхдээ энэ бол улс төрд байдаг л үйл явц. Харин шийдвэр гаргадаг дарга нар хурдан маневрлаж, төрийг гацаанаас гаргах үүрэгтэй.
УИХ-ын олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын 64 гишүүн чуулгандаа ороход л төр гацаанаас гарна. Харамсалтай нь АН-ын бүлгийн 42 гишүүн дээр МАН-ын бүлгийн гомдогсод нийлээд чуулганы ирцийг бүрдүүлэхгүй хэмжээнд хүрчихлээ. Өчигдөр УИХ-ын дарга Н.Учрал чуулганы ирцийг бүрдүүл гэж цаг гаруй ганцаараа яриад үр дүнд хүрсэнгүй. Тиймээс энэ амралтын өдрүүдэд МАН-ын дарга нар уулзалтууд хийж, үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдэх, яаж гацаанаас гаргах асуудлыг ярих аж.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дэд дарга нараар буюу Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нараар чуулган удирдуулаад явж болох ч эсрэг ажиллаж магадгүй гэж үзээд энэ хувилбарыг сонгохгүй байгаа гэнэ. Гэхдээ хэдий болтол УИХ-ын дарга нь чуулганаа удирдаж чадахүй, дэд дарга нараар удирдуулаад суух вэ. Тэгэхээр дэд дарга нартаа итгээд чуулганаа удирдуулсан ч энэ удаан явахгүй хувилбар.
Ер нь энэ гацаанаас УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар л шийдвэр гаргаж гаргана гэдгийг хэлж байгаа юм. Ямартаа ч энэ амралтын өдрүүдэд уулзалтууд хийж, ганцаанаас гаргах хувилбаруудыг ярих нь. Ирэх 7 хоногийн пүрэв гаргаас өмнө МАН-ын дарга нар ямар нэгэн шийдвэрт хүрэхгүй бол парламентын үйл ажиллагаа олон хоног гацах эрсдэлд ороод байна.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн