Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Х.Тэмүүжин: Цагаан байрнаасаа намын даргаа парламентынхаа толгойд томилж байна

Х.Тэмүүжин: Цагаан байрнаасаа намын даргаа парламентынхаа толгойд томилж байна
Нийтэлсэн 3 минутын өмнө
Ардчилсан "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн хурлаар Дэд сайд нарыг эгүүлэн татах, төрийн албаны данхар бүтцийг цомхон болгох асуудлаар АН-ын тавьсан шаардлагад Засгийн газраас ирүүлсэн хариу, УИХ-ын дарга намын дарга байхыг хязгаарлах үндэслэл, шаардлага зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд АН-ын удирдлагууд оролцлоо.
МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргаас буух хүртэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн чуулганы хуралд суухгүй гэдэг байр суурь дээрээ хэвээр байна гэдгээ хэллээ. Чуулганд сууна гэдэг УИХ-ын даргын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг гэлээ.
undefined
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: МАН-ыг УИХ-ын даргын ажлаа өгтөл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдэг шийдвэр гаргасан. Намын дарга УИХ-ын дарга нь байх нь буруу жишиг, төрийн хямралд хүргэдэг. Тиймээс энэ буруу жишгийг засах ёстой. Д.Амарбаясгалан дарга УИХ-ын даргаар ажиллаж байгаад МАН-ын даргаар сонгогдоход АН яг энэ байр суурийг илэрхийлж байсан. Н.Учрал даргыг УИХ-ын даргыг сонгогдоход АН-ын зарим гишүүн дэмжих санал өгсөн. Тэр дундаа намайг дэмжсэн байна гэдэг асуултыг зарим хүн хэлж байна. Гэхдээ тухайн үед төсвөө батлах шаардлагатай цаг үе байсан. Мөн Н.Учрал даргыг томилоод АН-ын бүлгийн өргөн барих хуулийг хэлэлцэнэ гэсэн. Гэтэл хаврын чуулганы хэлэлцэх асуудалд манай намын бүлгийн өргөн барьсан хуулийн төсөл байхгүй. Тиймээс бид зөвхөн гацаахын төлөө асуудалд хандаагүй. Боломж олгосон. Бидний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх ёстой.
Чуулган эхлэхэд зарим хуулийн төслийг саатуулах гэж АН-ын бүлгээс бойкот хийж байна гэсэн. Зарим хууль гэдэг дээр Гадаадын банк, гишүүдийг эгүүлэн татах гэх мэт баахан зүйл хамж ярьсан байналээ. Бид зарчмын шаардлага л тавьж байгаа.
Ер нь Үндсэн хуульд аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллахгүй байх нь зүйтэй гэж заасан байдаг. Сонгодог парламентын утга манай Үндсэн хуульд суусан байгаагийн гол илрэх бол энэ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: АН-аас дэвшүүлж байгаа үзэл санаа нэг хүнд зориулагдаагүй. Парламентын спикер гэдэг бол парламентын дарга өөрөө ярьдаг биш гишүүдийг яриулдаг, дүү хоолойг түгээдэг хэрэгсэл гэж анх нэрлэгдсэн. Парламентын спикер  гэж хуралдааны дэгийг сахиулдаг, тусалдаг, бусдыг яриулдаг, мэтгэлцээнийг тал алдалгүй шүүдэг хүнийг хэлдэг. Монголчууд бид парламентыг даргатай болгочихсон. Дарга гээд өөрийгөө андуурчихаараа би эд нарыг төлөөлнө, дарга нь юм байна гээд эндүүрдэг болчихсон. Парламент бол Засгийн газар биш. Яг ижил эрхтэй 126 гишүүнээс бүрддэг.
АН-ын бүлгээс санаачлаад мэтгэлцээнийг УИХ-д оруулж ирсэн. Гэтэл тэр мэтгэлцээнийг нэг намынх нь дарга шүүгээд эхлэхээр мэтгэлцээн огт байхгүй болно гэсэн үг. Парламентын спикер тэнцвэртэй үйл ажиллагаа явуулахын тулд төвийг сахисан, бие даасан байх ёстой. Хэрвээ энэ хоёр байдал алдагдвал парламент давамгайлагч буюу олонхын талд үйлчлэгдэг болж хувирна. Сөрөг хүчний дуу хоолой, үйл ажиллагааг бооно. Эцсийн дүндээ хяналтгүй байгаа газар худал хулгай л гаардаг.
Парламентын спикерийг зарим улс орон намаас түдгэлзүүлдэг. Зарим нь нам дотор албан тушаал хашихыг хатуу хориглодог. Мөн зарим нь намын бүлэгт харьяалагдахыг хориглодог. Хэрвээ бүлгийн хуралд орвол цөөнхөөсөө зөвшөөрөл авдаг зохицуулалттай ч улс орон бий. 
Төвийг сахисан, цөөнхийг эрхийг хангасан спикертэй байхгүй бол парламентын нэр хүндийг унагаах байдлаар ард нь Засгийн газар арьсаа хамгаалж үлддэг байдал руу орчихлоо. Гэтэл өнөөдөр намынхаа даргыг парламентынхаа толгой дээр Цагаан байрнаасаа томилж байна. Энэ бол парламентад ёсонд халдаж байна. Тиймээс УИХ-ын даргыг парламентын дарга байлгүй гэдэг хатуу зарчим дээрээ зогсож байна. Энэ бол Н.Учралд зориулсан зарчим биш. Д.Амарбаясгалан дээр ч АН-ын бүлэг ийм зарчим дээр байсан.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн