Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Эрчим хүчний салбарынхан ажил хаяхад бэлэн гэдгээ мэдэгдлээ

Эрчим хүчний салбарынхан ажил хаяхад бэлэн гэдгээ мэдэгдлээ
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 19
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хэлэлцээрийн явцад салбарын ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй  тул ажил ажил хаяхад бэлэн гэж Монголын эрчим хүч геологи,  уул уурхайн үйлдвэрчний  эвлэлийн холбооноос мэдэгдлээ.
Эрчим хүчний салбарын хэлэлцээр байгуулах ажил энэ оны нэгдүгээр сарын 8-нд эхэлж, хоёр тал нийт дөрвөн удаа албан болон албан бус уулзалт хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.  Эрчим хүчний салбарынхан  цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, цагийн тариф буюу итгэлцүүр мөрдөх гэсэн дордуулсан заалтыг итгэлцүүрээр гэж өөрчлөх зэрэг 12 шаардлагыг тавьсан. Уулзалтын үр дүнд ажил олгогч буюу Эрчим хүчний яамнаас цалин хөлс нэмэх боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлжээ. Харин нөгөө талаас Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүсэлт хүргүүлж, хөдөлмөрийн зуучлагч ажлуулсанч тохиролцоонд хүрээгүй байна. Иймээс Эрчим хүчний салбарынхан ажил хаях хэлбэр рүү шилжиж байгаагаа мэдэгдэв.
Монголын эрчим хүч, гееологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж: 2026 оны нэгдүгээр сараас дулааны үнэ тариф нэмэгдэх шийдвэр гарсан ч хойшлуулсан. Эрчим хүчний салбар нэлээд онцлогтой. Салбарын үйл ажиллагаа буюу эрчим хүчийг дамжуулах, түгээх, зохицуулалт хийхтэй холбоотой асуудал болон үнэ тариф тогтоохыг Эрчим хүчний зохицуулах хороо харуицдаг. Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү эдинй засгийн тогтвортой байдлыг хангах эрхийг ч Засгийн газраас олгосон. Гэтэл энэхүү эрхийг Засгийн газар өөрөө хясан боогдуулж байна. Өнгөрсөн 10-20 жил эрчим хүчний үнэ тарифыг төрөөс хүчээр барьснаас болж өнөөгийн нөхцөл байдал үүссэн. Хэрвээ үнэ тарифыг нэмэгдүүлэх нь ард иргэдийн нуруун дээр ачаа ирнэ гэж үзэж байгаа бол төсвөө оновчтой  тавьж өгөөч. Ажил хаялт гэхээр эрчим хүчний салбарын бүх ажилтан ажлаа орхиж, тогоо унтраагаад явна гэж ойлгож болохгүй. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн хуульд батлан хамаалах, зам тээвэр, эрчим хүч, эрүүл мэнд гэсэн тодорхой салбар ажил хаялт хийх хэрэгтэй. Гэхдээ хязгааралалттай байна гэж заасан байна. Мөн салбарын хэмжээнд ажил хаях бол үйлдвэрчний эвлэлийн дийлэнхээр энэ асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Ажил хаялт бол хамгийн эцсийн арга зам. Одоо бол ажил хаях нөхцөл бүрдсэн байна гэдгийг Засгийн газар болон Эрчим хүчний яаманд анхааруулж байна. Цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх төсвийг төсвийн тодотголд оруулж өгөөч. Энэхүү асуудыг УИХ-ын гишүүд анхааралдаа авч, оновчтойгоор шийдэж өгөөч гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Мөн гишүүн бүрд ил захидал хүргүүлнэ. Нэмээд хэлэхэд энэ зөвхөн цалин хөлс бус аюулгүй ажиллагаа, техник технологийг шинэчлэл багтаж байгаа.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир: Яг одоо УИХ-дээр нэр бүхий хоёр сайдыг томилох асуудлыг танилцуулж байна. Шинээр томилогдож буй сайддаа хэлэхэд таны хамгийн том анхаарал зүйл бол ажилтан албан хаагчдын цалинг нэмэх асуудал юм. Цаашид санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр өөрийн ур ухаан мэдлэг чадвараа гаргах зайлшгүй шаардлага үүсэж байна. 2026 оны төсөв батлагдсан ч түүний гүйцэтгэлтэй холбоотой олон асуудал урган гарсаар байна. УИХ-аас баталсан төсөв нь алдаатай байжээ. Загийн газар төсвийн тодотголын асуудлаа ний нуугүй ил тод нээлттэйгээр олон талаас нь ярилцах хэрэгтэй. Эрчим хүчний салбар бол улс орны стратегийн амин чухал салбар. Энэ салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчийн хөдөлмөрийн нөхцөл дийлэнх нь хүнд хортой. Гэвч цалин хөлс,нийгмийн асуудал нь орхигдсон хэвээр. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол Үйлдвэрчний эвлэлээс өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд шаардлагатай бүх  арга хэмжээг авна.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн