Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Монгол Улс жилд 18 сая куб метр гүний ус хэмнэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улс жилд 18 сая куб метр гүний ус хэмнэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй боллоо
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 17
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын гурван үндсэн төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах ажил бүрэн дуусаж, өчигдөр албан ёсоор нээлээ.
Хаягдал улс дахин боловсруулах үйлдвэрийг хувьд 12 км ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийнх нь хамт барьж байгуулжээ. Тус үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50 мянга, жилдээ 18 сая хүртэлх шоо метр хаягдал усыг авч, дахин боловсруулан дулааны III IV дүгээр цахилгаан станцад техникийн зориулалтаар нийлүүлнэ. Тодруулбал, дулааны цахилгаан станцын жилд хэрэглэж буй 20-22 сая шоо метр гүний усны ихэнхийг дахин боловсруулсан цэвэр усаар орлуулах боломжтой боллоо. Энэхүү төсөл нь  яг хугацаандаа, анхны төсөвлөсөн төсөвтөө хийгдэж дууссанаараа онцлог гэдгийг салбарынхан онцолж байлаа.
Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Д.Мэндсайхан: Улаанбаатар хотын унд ахуйд 55-64 куб метр усыг хэрэглэдэг бол 22 сая мкв усыг эрчим хүчний үйл ажиллагаанд ашиглаж байна. Эдгээрийг бүгдийг нь газрын гүний усаар хангадаг.
Энэхүү Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй болсноор эрчим хүчний үйл ажиллагаанд ашиглаж байгаа усны 85 хувь буюу жилд 18 сая куб усыг дахин боловсруулсан усаар орлуулах боломж бүрдлээ. Ингэснээр нийслэл хотын ирээдүй хойч үедээ жилдээ 18 сая куб метр усыг газрын гүнд нь үлдээж, Туул голын сав газрын экологи, байгалийн тогтвортой байдлыг хангах, урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэж байна. Үйлдвэрий технологийн гол процесс нь шинэ цэвэрлэх байгууламжаас ирж байгаа MNS 4943 гэдэг Монгол Улсын стандарт шаадлага хангасан усыг хүлээж аваад биологи, химийн цэвэрлэгээг хийн халдваргүйжүүлсний дараа дулааны цахилгаан станцуудад MNS6437 гэдэг стандартын шаардлага хангасан усыг нийлүүлнэ. Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас стандарт чанар хангасан ус ирж байна. Манай ус ч гэсэн технологи, горимын дагуу цэвэрлэгдээд шаардлага ханган нийлүүлэгдэхэд бэлэн болоод байна. Төсөлд нийт 4500 гаруй хүн ажилласнаас 98 хувь нь монгол инженер, техникийн ажилчид байсан нь нэгээхэн онцлог байлаа.
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү Ерөнхийдөө таван жилийн хугацаанд төсөл хэрэгжлээ. Бид хүний нөөцийн тал дээр төсөл эхэлснээс өдийг хүртэл үндэсний компаниудтай хамтарч ажилласан.  Энэ  технологи нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа технологи учраас энд ажиллах мэргэжилтнүүдээ нэлээд сайн бэлтгэсэн. Усыг гүн цэвэршүүлж ДЦС-ийн хөргөлтийн системд хүргэж өгнө. Анхных гэдэг утгаараа өдөр тутамдаа сайн хичээж ажиллахаар өөр аргагүй.  Үйлдвэрийн үйл ажиллагааг 40-өөд хүн хариуцан ажиллана. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд 90 гаруй ажилчныг Голланд улсад сургасан гэв.
undefined
Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь нийслэл хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой бөгөөд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийг хэрэгжүүлж байна. 
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн