Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Засгийн газрын тогтвортой байдлын үүднээс одоохондоо өргөдлөө өгсөн хоёр сайдыг явуулахгүй

Засгийн газрын тогтвортой байдлын үүднээс одоохондоо өргөдлөө өгсөн хоёр сайдыг явуулахгүй
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 16
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар өөрсдөө байр сууриа илэрхийлсэн.
Өнөөдөр өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дээрх хоёр сайдын асуудлыг хэлэлцэх байсан ч Засгийн газрын тогтвортой байдлын үүднээс хурлыг цуцалсан байна. Учир нь хоёр сайдыг сугалаад ч улс төр намжихгүй бол хоёр сайдаа явуулах шаардлагагүй гэж үзжээ. Хоёр сайд явуулаад улс төр намжихгүй бол Засгийн газар унах эрсдэлтэй учраас “шүд сугалах нь” буруу гэсэн шийдвэрт одоохондоо хүрээд байгааг эх сурвалж мэдээллээ.
Хэрвээ дээрх хоёр сайдыг чөлөөлвөл ХҮН нам салбараа өөрчилж Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилох асуудлыг ч ярьсан байна. Гэхдээ одоохондоо Засгийн газрын тогтвортой байдлын үүднээс хоёр сайдыг огцруулахгүй байх нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр нэмж хоёр сайд өргөдлөө өгнө гэнэ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн