Шатахууны хангамж, үнийг тогтворжуулах ажлын хэсгийн хурлаар энэ онд 480 мянган тонн шатахуун хадгалах сав барих зорилт тавьж, банкууд ойролцоогоор 500 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах боломжтой гэдгээ илэрхийлжээ. Мөн АИ-92 бензиний үнийг 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл тогтворжуулсан бөгөөд ойрын гурван сард үнэ өөрчлөгдөхгүй талаар АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэл өглөө.