Open iToim app
Парламент | 2 мин уншина

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 13
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.03.13) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.  
Түүх, соёлын хувьд нийтлэг өв уламжлалтай Турк Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш хэмээн тодотгоод харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв.  Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэрбээр онцлов. Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, чухал байр суурь эзэлдгийг тодотгоод, цаашид парламентын даргын түвшинд төдийгүй Байнгын хороод, найрамдлыг бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
undefined
УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих зорилготой “Чөлөөлье” санаачилгыг эхлүүлсэнээ дурдав. Энэ хүрээнд, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэцүүлэхээр бэлтгэж байгааг хэллээ. УИХ-ын даргын дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлд банк, санхүүгийн салбарын реформ багтсан талаар дурдаад гадаадын банк дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Башак Гэнч Юксэл, газарзүйн байршлын хувьд алс хэдий ч түүх, соёлын гүн гүнзгий хэлхээ, холбоотой манай хоёр улсын олон талт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг ярианыхаа эхэнд онцоллоо. Тэрбээр, өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний үр дүнг ажил хэрэг болгоход идэвх чармайлт гаргаж байгаагаа дурдаад ялангуяа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарч байна гэв.
Турк Улсаас Монгол Улсыг зорих бизнес эрхлэгчид жил бүр нэмэгдэж байгааг дуулгаад, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах сонирхол өндөр байгааг онцоллоо. Хоёр улсын эдийн засгийн бүтэц нэг нэгнээ харилцан нөхөж болохуйц төдийгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асар их нөөц, бололцоо байгаа хэмээн Элчин сайд тодотгов. Уулзалтын төгсгөлд, талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар илүү баяжуулж, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн