Open iToim app
Спорт | 2 мин уншина

“Counter Strike 2”-д ДАШТ гэж байхгүй

“Counter Strike 2”-д ДАШТ гэж байхгүй
Нийтэлсэн 7 минутын өмнө
Сайд Ч.Ундрам энэ жил Монголд “Counter-Strike 2” цахим спортын ДАШТ зохион байгуулна гэж мэдэгдэв.
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам “Засгийн газраас Counter Strike 2 цахим спортын  ДАШТ-ийг арванхоёрдугаар сард Монгол улсад зохион байгуулахаар баталсан” хэмээн өчигдөр мэдээлэл хийсэн. Гэтэл түүний мэдээлсэн цахим спортын нэг төрөл болох “Counter Strike 2”-д  уламжлалт спортын адил албан ёсны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу ДАШТ байдаггүй. Харин Major тэмцээнүүд болон олон улсын томоохон тэмцээнүүд л байдаг. 
“Counter Strike 2”-ын хамгийн том цар хүрээтэй тэмцээн “Major”
“Counter Strike 2”-ын хувьд дэлхийн хэмжээний хамгийн нэр хүндтэй тэмцээн нь Major Championship буюу “Major” тэмцээнүүд юм. Энэхүү “Major” тэмцээнийг тоглоомыг хөгжүүлэгч Valve компани зохион байгуулдаг бөгөөд дэлхийн шилдэг багууд оролцож, өндөр шагналын сангийн төлөө өрсөлддөг. Жилд ихэвчлэн хоёр удаа зохион байгуулагддаг энэхүү тэмцээний энэ жилийн эхний Major нь “IEM Cologne Major 2026” нэртэйгээр Германы Кёльн хотод зургаадугаар сарын 2-ноос 21-ний хооронд болно. Харин жилийн хоёр дахь Major тэмцээн нь “PGL Major Singapore 2026” бөгөөд арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 13 хүртэл Сингапурт зохион байгуулагдахаар болсон. Гурван жилийн өмнөөс зохион байгуулагчын сонгон шалгаруулалт явуулж тодруулдаг. Тиймээс дурын нэг сайд зарлаад болчихдог тэмцээн биш.
Шагналын сан хамгийн өндөр тэмцээн болох “Esports World Cup”
Харин “Counter Strike 2” хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Esports World Cup” цахим спортын 25 төрлийн тоглоомуудыг багтаасан тэмцээн юм. Саудын Арабын нийслэл Рияд хотод жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнд дэлхийн шилдэг 32  баг хоёр сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлддөг. Энэ жилийн тэмцээн нь тус хотод наймдугаар сарын 20-оос 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Гэсэн хэдий ч “Esports World Cup” нь зөвхөн “Counter Strike 2”-д зориулсан ДАШТ биш, харин олон төрлийн цахим тоглоомын нийлсэн томоохон тэмцээн юм. Өнгөрсөн жилийн “Counter Strike 2” төрөлд Монголын баг болох “The MongolZ” түрүүлж байсан билээ. 
Major Championships болон Esports World Cup тэмцээнд дэлхийн шилдэг 32 багийн хооронд болдог. Тиймээс Монгол Улсад зохион байгуулахаар яригдаж буй тэмцээн нь бодит байдал дээр ямар түвшний, ямар форматын тэмцээн болох нь тодорхой болох шаардлагатай байгаа юм.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн