Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Удахгүй Гэрэгэ киоск болон "Smart car"-аар зөрчлийн торгуулийг төлөх боломжтой болно

Удахгүй Гэрэгэ киоск болон "Smart car"-аар зөрчлийн торгуулийг төлөх боломжтой болно
Нийтэлсэн 5 минутын өмнө
Сангийн яамны зүгээс Зөрчил бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлэхтэй холбоотой ямар нэг тендер худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй ба 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хууль шинэчлэн батлагдсан. Мөн 2025 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагджээ.  
Сангийн яамнаас Зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбоотой ямар нэг тендер зарлаагүй
Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас 2026 оны нэг дүгээр сарын 10-ны өдрөөс шинэчлэн хөгжүүлсэн Зөрчил бүртгэлийн нэгдсэн сан системийг ажиллуулж эхэлсэн. Ингэснээр урьд нь Замын хөдөлгөөний удирдлагын төв, ЦЕГ болон бусад улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан бүх төрлийн торгууль зөрчлүүд зөвхөн нэг санд төвлөрдөг болсон. Өөрөөр хэлбэл урьд нь ашиглагдаж байсан ЦЕГ-ын болон ЗХУТ-ийн системүүд ашиглагдахгүй, харин зөвхөн МУЕПГ-ын Зөрчил бүртгэлийн нэгдсэн санд зөрчлийн мэдээлэл бүртгэгдэж байгаа. Энэ өөрчлөлтөөс шалтгаалан ямар асуудал гарч ирсэн бэ гэвэл Гэрэгэ киоск, смарт кар компаниудын хөгжүүлсэн төлбөрийн хэрэгслүүдэд гацалт үүсэж, дунджаар хоёр мянган иргэний төлбөр хэнийх нь мэдэгдэхгүй асуудал үүссэн. Энэ компаниудаар дамжуулж төлөгдөж байсан төлбөрүүд тус компаний дансанд ордог байсан.
Жишээ нь, миний бие 10 мянган төгрөг төлөх байсан бол нэг гүйлгээндээ 1200-2000 төгрөгийн шимтгэл нэмж төлнө гэсэн үг. Харин И-Монголиа системээр төлбөрөө төлбөл Монголбанканд заасан журмаараа 200 төгрөгийн шимтгэл авдаг. МУЕПГ-аас энэ хоёр компанид хандсан сервис гаргаж өгөх байсан. Тэр явцдаа торгуулийн төлбөрийн системд доголдол үүсээд иргэдийн төлсөн авто тээврийн төлбөр төрийн санд орохдоо Гэрэгэ компаниас орж ирсэн. Ингэхдээ МУЕПГ-ын систем дээр төлбөрөө төлсөн иргэний зөрчил хаагдахгүй байсан. Яагаад хаагдахгүй вэ гэхээр Гэрэгэ компаниар дамжуулж торгуулийн төлбөрөө төлөхөөр тус компани торгуулиа төлсөн иргэдийг мэдээд, төрийн сан торгуулийн төлбөрийг төлсөн байдлыг мэдэх боломжгүй. Төрийн санд Гэрэгэ компаниас гэсэн тайлбартай л төлбөр орж ирдэг. Үүний дагуу ЦЕГ-ын torguul.police.gov.mn веб хуудас хаагдаж, зөрчил бүртгэлийн нэгдсэн системийг шинэчлэн "Tpay"  гэдэг Зөрчил бүртгэлийн нэгдсэн системээс харуулах цонх МУЕПГ-аас үүсгэн ажилласан.
Сангийн яамнаас энэ системтэй холбоотой торгууль төлөх үйл ажиллагааг хариуцахгүй. Авто тээвэртэй холбоотой иргэдийн торгуул, татварын төлбөр гэрэгэ компани болон МУЕПГ-ын систем дээр хаагдаж, зөрчлөө цаг тухайд нь хаагаад явна. Тийм учраас тэрхүү систем дээр л тийм алдаа гарсан. Үүний дагуу МУЕПГ болон Гэрэгэ киоск, Smart car компаниудтай уулзаж төлбөрийн системийн талаар шийдэл ярилцсан. Шийдлийн хүрээнд Гэрэгэ киоск, смарт кар компаниудын хөгжүүлэлт дээр МУЕПГ-аас тэр сэрвисийг өгөөд цаашдаа  энэ зарчмаар явагдана" гэлээ.
ЦЕГ-ын torguul.police.gov.mn веб хуудас хаагдаж, шинэчлэгдэж зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбогдож дуусах хүртэлх түр хугацаанд иргэний торгуулийн төлбөрийг МУЕПГ-ын Зөрчил бүртгэлийн нэгдсэн системээс харуулах цонх үүсгэж ажилласан.
2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр МУЕПГ-ын удирдлага болон Цахим хөгжил харилцаа холбооны яам, Сангийн яамны төлөөллүүд болон Гэрэгэ киоск, Smart car компаниудыг оролцуулан уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын үр дүнд МУЕПГ-аас зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбогдох сервисийг гаргаж Гэрэгэ киоск болон Smart car-аар зөрчлийн торгуулийг төлөх боломжоор хангахаар шийдэлд хүрсэн байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн