"Милан Кортина-2026" өвлийн паралимпын 14 дэх наадам гуравдугаар сарын 6-аас эхлээд буй. Энэ удаагийн наадамд 55 орны 611 тамирчин 79 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа ба Монгол Улсаас цанын төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцож байна.
ОУХМ Б.Ганболд, ОУХМ Ц.Дашдорж нар LW6, LW8 буюу зогсоо ангилалд спринт сонгодог техник, 10 километрийн сонгодог завсарлагатай гараа болон 20 километрийн чөлөөт завсарлагатай гараа гэсэн гурван төрөлд өрсөдөх ба өчигдөр эхнийхээ гараанд хурд сорилоо.
Өчигдөр гүйлтийн цанын цуваа гараатай спринт төрлийн 1.5 километрийн зайд 30 цаначин уралдахад Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд 2:44.63 минутын амжилтаар 16, Ц.Дашдорж 2:51.71 минутын амжилтаар 22 дугаар байрт орлоо.
Тэд өнөөдөр хоёр дахь зайдаа буюу 10 километрийн зайд хурд сорино. Энэ уралдаанд 25 тамирчин оролцож сонгомол техникээр уралдах ба ОУХМ Ц.Дашдорж Улаанбаатарын цагаар 18:37 цагт, ОУХМ Б.Ганболд Улаанбаатарын цагаар 18:38 цагт гараанд гарна.
Харин пара уулын цанын LW6-8-1 ангилалд өрсөлдөх ОУХМ Б.Цэрэнпунцаг жайнт слалом, слалом гэсэн хоёр төрөлд хурд сорих ба нөгөөдөр гараанд гарна.