Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төсөл өргөн барина

П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төсөл өргөн барина
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 11
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж, хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Боловсролын сайд П.Наранбаяр, Хууль зүй дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.
Өнөөдрийн хуралд Боловсролын сайд П.Наранбаяр үе тэнгийн дээрэлхэлт, үүнтэй холбоотойгоор Цахим орчинд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барихаар болжээ. Хуулийн төслөө дөрвөн яаманд хүргүүлж, санал авсан байна.
Тэрээр “Нийгмийн сүлжээд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг УИХ-д өргөн барина. Өнөөдөр интернэт хэрэглэгчдийн гурван хүн тутмын нэг нь 18-аас доош насныхан байна. Ковидын дараа хүүхдүүдийн цахим хэрэглээ нэмэгдсэн. ДЭМБ-ын судалгаагаар 200 сая орчим хүүхэд цахимын зохисгүй хэрэглээний хор уршгийг амсаж байна гэсэн судалгаа гаргасан. 
10-18 насны 1129 хүүхдэд судалгаа хийж үзэхэд 46 хувь нь нийгмийн сүлжээнд 4 цагийг өнгөрүүлдэг гэсэн бол 30 хувь нь 4 ба түүнээс дээш цагийг өнгөрүүлж байна гэсэн дүн гарсан. Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хяналт сул байна.
Бидний өргөн барих хууль анхдагч хууль бөгөөд 5 бүлэг 46 заалттай цомхон хууль. Насны хязгаартай хэрэглэгч гэж ойлголт оруулж ирж байгаа бөгөөд энэ нь 16 хүртэлх настай хүүхдийг хэлнэ. Мөн насны хязгаартай нийгмийн сүлжээ гэдэг ойлголт бий” гэлээ.
Судалгааны үр дүнд сурагчдын 79 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт дунд байгаа гэсэн бөгөөд эдгээрийн 33 хувь нь сургууль хамгаалдаггүй гэсэн байр суурьтай байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн