Open iToim app
Нам, эвсэл | 1 мин уншина

Архангай аймгийн Эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлнэ

Архангай аймгийн Эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлнэ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 10
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч ажилчидтай уулзлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 21 аймгаас анх удаа олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, иргэдийн ая тухтай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн.
Харин өнөөдөр тус эмнэлэг тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлж, Хавдрын тасагтай болж, элэг цөсний хавдрын мэс засал 40 орчмыг хийж, бай болон хими эмчилгээг нэвтрүүлээд байна. Ойрын хугацаанд ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж. Мөн нярайн найман төрлийн эрт илрүүлгийг хийж байгаа гэв.
Архангай аймаг Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн учраас элэгний хорт хавдрын нас баралт хоёр дахин буурсан үр дүн гарчээ.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн