Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдээд байна. Сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулдаг байдал жишиг болон тогтсон. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, эсэх хаврын чуулган эхлэхээр тодорхой болно. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос гурван асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-ын гишүүн Д.Бум-Очирт өгчээ. Ингэхдээ зөвхөн санал авах процесст өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Саналыг урьдчилж авахХаръяалал харгалзахгүй санал авах