Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

ЕБС-ийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

ЕБС-ийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 9
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албанаас сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас ангид байлгах зорилгоор дүүргийн ЕБ-ын сургуулийн сурагчдад зориулсан сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус сургалтын үеэр сурагчдад эрх зүйн анхан шатны мэдлэг олгож, өөрийн эрх, үүргийг ойлгох, үе тэнгийн дарамт, цахим орчны эрсдэл, архи, тамхи болон бусад хорт зуршлын сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн аливаа зөрчил, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхийн ач холбогдолтой гэдгээрээ онцлог байв. Энэхүү сургалтыг цаашид үе шаттай зохион байгуулах юм.
undefined
Сургалтын үеэр хүүхдүүд Японы сэтгэл зүйч Тадахика Нагаогийн хүүхдийг болон өөрийгөө таних сэтгэл зүйн сорилд хамрагдаж, нээлттэй ярилцлага өрнүүлж, тэдний сонирхсон асуултад хариулан, бодит жишээ, зөвлөмжөөр дамжуулан ойлголтыг нь нэмэгдүүлсэн юм. Сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн багш Б.Мөнхзул хөтлөн явууллаа.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн