Open iToim app
Спорт | 1 мин уншина

“The MongolZ” баг "ESL Pro League 23" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

“The MongolZ” баг "ESL Pro League 23" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 6
"ESL Pro League 23" тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд өндөрлөж хоёрдугаар шатны тоглолт өнөөдөр эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд "The MongolZ" баг урилгаар оролцож байгаа бөгөөд хэсгийн эхний тоглолтоо "Pain" багтай хийнэ.
Хоёр баг нийт 19 удаа таарч тоглосноос 12 тоглолт "The MongolZ" багийн ялалтаар өндөрлөжээ. Үүнээс харвал энэ тоглолтод "The MongolZ”-ын ялах магадлал 63 хувьтай байна.
"ESL Pro League Season 23" тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар ба нийт 24 баг өрсөлдөж байна. Эхний шатны тоглолтод 16 баг өрсөлдөж, шилдэг найман баг нь хоёрдугаар шат руу гарсан. Хоёрдугаар шат дээр эдгээр найман баг дээр нэмэгдэж чансаа өндөр найман баг урилгаар оролцон BO3 зарчмаар өрсөлдөнө.
Хоёрдугаар шатны эхний өдрийн тоглолтууд:
  • Natus Vincere vs Monte
  • Team Spirit vs 3DMAX
  • G2 vs FaZe Clan
  • MOUZ vs HEROIC
  • FURIA vs B8
  • The MongolZ vs paiN Gaming
Энэхүү тэмцээнд дэлхийн чансааны нэгт байгаа “Team Vitality” баг оролцохгүй билээ.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн