Open iToim app
Спорт | 2 мин уншина

Монголын багийн тугчаар ОУХМ Ц.Дашдорж алхана

Монголын багийн тугчаар ОУХМ Ц.Дашдорж алхана
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 6
"Милан Кортина 2026" өвлийн 14 дэх удаагийн паралимпын наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох ба манай улсаас цанын төрөлд гурван тамирчин өрсөлдөнө.
Энэ удаагийн өвлийн паралимпын наадамд 50 орны 600 гаруй тамирчин уулын цана, гүйлтийн цана, биатлон, пара сноуборд, пара мөсөн хоккей, тэргэнцэртэй керлинг гэсэн зургаан спортын 79 төрлөөр өрсөлдөнө. Мөн энэ удаагийн наадамд Эль Сальвадор, Гаити, Черногори, Умард Македон, Португал гэсэн таван улс анх удаа паралимпын өвлийн наадамд оролцох гэж байгаа нь онцлог юм. Ингэснээр энэ удаагийн өвлийн паралимпын наадам түүхэнд хамгийн олон тамирчинтай, хамгийн өргөн цар хүрээтэй наадам болно. Эль Сальвадор, Гаити, Черногори, Умард Македон, Португал гэсэн
Манай улсаас пара гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин, пара уулын цанын төрөлд нэг тамирчин өрсөлдөнө. Пара гүйлтийн цанын төрөлд ОУХМ Б.Ганболд, ОУХМ Ц.Дашдорж LW6 болон LW8 буюу зогсоо ангилалд спринт сонгодог техник, 10 километрийн сонгодог завсарлагатай гараа болон 20 километрийн чөлөөт завсарлагатай гараа гэсэн гурван төрөлд өрсөлдөнө. Харин пара уулын цанын LW6-8-1 ангилалд өрсөлдөх ОУХМ Б.Цэрэнпунцаг жайнт слалом, слалом гэсэн хоёр төрөлд өрсөлдөнө.
“Милан Кортина 2026” өвлийн паралимпын 14 дэх наадмын Монголын багийн тугчаар оролцох пара гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Ц.Дашдорж алхана.
Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан 20 жилийн өмнөх Италийн “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Н.Сүхбаатар өрсөлдөж байжээ. Монголын тамирчид өвлийн паралимпын наадамд 2006 оноос эхлэн таван удаа оролцсон бөгөөд цанын тамирчин Б.Ганболд хамгийн олон удаа буюу дөрөвдөх олимп, Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар паралимпын наадамд хоёрдох удаагаа оролцож байна.
Анх 1976 оноос явагдсан өвлийн паралимпын наадамд Монгол Улс хараахан медаль хүртээгүй байгаа ба энэ удаа өвлийн паралимпын наадам зохиогдож эхэлсний түүхт 50 жилийн ой тохиож байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн