УИХ-ын гишүүд гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдах, шалгагдах асуудал бүхий л парламентад байсан. Тэгвэл анхны 126 гишүүнтэй парламентын хэд хэдэн гишүүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Бүр шүүхээс гэм буруутайд тооцож, ял оноосон гишүүн ч өнөөгийн парламентад бий.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мэдээлснээр 17 гишүүнийг яллагдагчаар татагдаад байгаа. Үүн дээр нэмж УИХ-ын гишүүн П.Сайнзориг яллагдагчаар татагдаад байгаа.
Тэгвэл хаврын чуулган эхлэхээс өмнө гурван ч гишүүнд хилийн хориг тавьжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Нийслэлийн прокурорын газраас төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Харин П.Сайнзоригийг хүний биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр хилийн хориг тавьсан бол Э.Болормаа гишүүн 2024 оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж өрсөлдөхдөө “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх асуудалд холбогдож, одоогоор яллагдагчаар татагдан хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаад хилийн хориг тавьсан. Тэгвэл хэдэн УИХ-ын гишүүнд хилийн хориг тавиад байгаа талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Сайнзориг, Э.Болормаа нараас