Дархан-Уул аймагт энэ сарын 2-ны өдөр нэг хүүхэд менингококкт халдвараар өвчилсөн бол, маргааш нь буюу гуравдугаар сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд мөн уг халдварын нэг тохиолдол лабораториор батлагдсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Халдвар бүртгэгдсэн аймаг, сумдад шуурхай хариу арга хэмжээ авч, тандалт судалгаа хийх, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.