Монголын Банкны Холбооноос “Банкны салбарын тойм 2025” судалгаа болон макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тус хуралд МБХ-ны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар, Гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, салбарын гүйцэтгэл болон бодлогын орчны талаар мэдээлэв.Эдийн засгийн өсөлт ба салбаруудын нөлөө2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн бөгөөд үүнд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт голлон нөлөөлжээ. Цаг уурын хүндрэлээс шалтгаалан агшсан энэ салбар есөн улирлын дараа сэргэж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулсан байна. Мөн уул уурхай, тээвэр логистик, үйлчилгээ, худалдаа, боловсруулах болон барилгын салбаруудын өсөлт үргэлжилжээ.Нүүрсний үнэ буурснаар экспортын орлого саарсан ч зэс, алтны үнийн өсөлт цэвэр экспорт эерэг гарахад дэмжлэг үзүүлсэн байна. Урсгал дансны алдагдал буурч, аялал жуулчлалын орлого нэмэгдсэнээр валютын нөөц өсөж, төгрөгийн ханш тогтвортой байж, оны сүүлийн саруудад чангарсан үзүүлэлттэй байгаа юм.