Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй, эрх зүйн орчин биелэхгүй байна гэж үзжээ. Тиймээс Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага, ёс зүй өндөр хэмжээнд байх ёстой гэж үзээд Үндсэн хуулийн гишүүнийг эгүүлэн татах заалт хэрэгжих гол зангилаа нь болсон хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьж байна. Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлийг тусгасан байна. Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломжийг бүрдүүлнэ.