2025 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа нийт 19 газар, хэлтсийн 32 объектод урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний 16 зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан тушаалтанд хүргүүлжээ.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ажлын хэсэг Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу "аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах"-аар 2025 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа нийт 19 газар, хэлтсийн 32 объектод урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний 16 зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан тушаалтанд хүргүүлжээ. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга нарт тус тус зөвлөмж хүргүүлжээ.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор, профессор Я.Цэлмэн: ЦЕГ иргэд рүү чиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх маш их ажил хийдэг. Тэгвэл энэ ажлуудаа өөрсдийнхөө алба хаагчид руу чиглүүлж, эрүү шүүлтээс иргэдийг хамгаалах шаардлагатай болсон байна. Хууль сахиулах байгууллагуудад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төсөв, хүний нөөц хангалттай бий. 2025 онд зөвлөмжийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, хангалтгүй хэрэгжүүлсэн 23 албан тушаалтанд хуульд зааснаар хариуцлага тооцуулсан. 2026 оны нэгдүгээр сард Увс аймгийн Цагдаагийн газрын даргад хариуцлага тооцуулах саналыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ЦЕГ-ын даргад хүргүүлээд байна” гэлээ.