Open iToim app
Спорт | 2 мин уншина

Ахлах дасгалжуулагч Дик Адвокаат албан тушаалаасаа буулаа

Ахлах дасгалжуулагч Дик Адвокаат албан тушаалаасаа буулаа
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 24
23 дах удаагийн хөлбөмбөгийн ДАШТ энэ оны зургаадугаар сарын 11-ээс долдугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ. Нийт 48 орны багууд өрсөлдөх ба АНУ, Мексик болон Канад улсууд хамтран зохион байгуулж, тоглолтууд 16 стадионд зэрэг явагдана.
Кюрасао улс түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан билээ. Кюрасао улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дик Адвокаат энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө албан тушаалаасаа буулаа. 78 настай Нидерландын мэргэжилтэн тэрээр уг шийдвэрийг охиныхоо эрүүл мэндийн шалтгааны улмаас гаргасан байна.
Дик Адвокаат “Дасгалжуулагчийн минь замнал дахь хамгийн онцлох үйл явдлуудын нэг нь Кюрасао улс түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан явдал. Гэвч надад гэр бүл хөл бөмбөгөөс илүү чухал” хэмээжээ.
undefined
Түүний оронд Нидерландын дасгалжуулагч Фред Рюттен Кюрасао улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон байна. Фред Рюттен өмнө нь Нидерландын ПСВ Эйндховен болон Фейеноорд клубүүдийг удирдаж байсан туршлагатай. 
Дик Адвокаат нь 19 настайгаасаа хөл бөмбөгөөр хичээллэн, Нидерланд, Араб, Өмнөд Солонгос, Орос, Серби, Ирак, Бельги, Кюрасао зэрэг 28 улсын шигшээ болон клубийн ахлах дасгалжуулагчаар 47 жил ажиллаж байжээ. Түүний огцролт нь Кюрасаогийн шигшээ багт томоохон өөрчлөлт авчирч байгаа ч түүний байгуулсан түүхэн амжилт хөлбөмбөгийн ертөнцөд үлдэх нь гарцаагүй юм.
Карибын тэнгисийн Кюрасао улс 2026 оны Дэлхийн аваргын “Е” хэсэгт Герман, Эквадор, Кот д’Ивуар улсуудтай багтсан бөгөөд эхний тоглолтоо АНУ-ын Хьюстон хотод хийхээр товлогджээ.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн