Open iToim app
Спорт | 2 мин уншина

Норвеги улс олимпоос медаль хүртсэн тамирчдадаа мөнгөн урамшуулал олгодоггүй

Норвеги улс олимпоос медаль хүртсэн тамирчдадаа мөнгөн урамшуулал олгодоггүй
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 24
Олимпын медалийн мөнгөн шагнал улс орнуудын спортын бодлого, эдийн засгийн боломж, үнэлэмжээс ихээхэн хамаардаг. Зарим нь өндөр мөнгөн шагналаар урамшуулдаг бол зарим нь тогтвортой дэмжлэгийг илүүд үзэх нь бий.
“Милан-Кортина 2026” өвлийн олимп албан ёсоор өндөрлөж, Норвеги улс 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл медалийн эзэн болсноор медалийн хүснэгтийг тэргүүлсэн билээ. Өвлийн Олимпод медалийн тоогоор дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг Норвеги улсын спортын бодлого нь сайн дурын, тэгш боломжтой, хүүхэд залуучуудын хөгжилд чиглэсэн байдаг аж. Тус улс олимпын медалийг мөнгөөр үнэлэхээс илүү урт хугацааны бэлтгэл, дэмжлэгт анхаарах зарчим дээр тулгуурладаг байна. Норвеги улсын тамирчид спортын холбоо, олимпын хорооноос өгсөн бэлтгэлийн санхүүжилт, хувийн ивээн тэтгэгч, сурталчилгаа, лигийн гэрээ, зарим тохиолдолд орон нутгийн дэмжлэгээс орлого олдог.
undefined
Сингапур улс дэлхийд хамгийн өндөр шагнал олгодог орнуудын нэгт тооцогддог. Олимпын алтан медаль хүртсэн тамирчинд ойролцоогоор 740 мянган ам.доллар, мөнгөн медальд 370 мянган ам доллар, хүрэл медальд 185 мянган ам.долларын урамшуулал олгодог. Харин Индонез улс алтан медальд 300 мянгаас дээш ам.долларын шагнал олгодог бөгөөд Засгийн газар нь нэмэлт дэмжлэг, орон сууц зэргээр урамшуулдаг жишигтэй. АНУ, Франц, Япон зэрэг орнуудад алтан медаль хүртсэн тамирчинд 37-80 мянган ам.доллар, мөнгөн медальд 20-40 мянган ам. доллар, хүрэл медальд 10-20 мянган ам.долларын урамшуулал олгодог байна.
Монгол Улс Олимпын наадамд амжилт гаргасан тамирчдаа төрөөс мөнгөн шагнал болон насан туршийн дэмжлэгээр урамшуулдаг бодлоготой орнуудын нэг. Олимпын алт, мөнгө, хүрэл медальтнууд ялгаатай хэмжээгээр сар бүр улсын тэтгэмж авдаг. Дасгалжуулагч нарт мөн адил урамшуулал, тэтгэмж олгодог байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн