НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн юм. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Нийслэл 4.3 их наядын төсвийг сар хагасын өмнө баталчихаад, одоо 6.5 их наяд болгож нэмэгдүүлэх гэж байна. Хэзээ үр ашиг гарах нь тодорхойгүй маш өндөр дүнтэй төслүүдийг оруулж ирж байна” гэсэн юм.