УИХ-ын гишүүн Ө.Шижир Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцох албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэл албан бичгийн хариуг өгөөгүй учраас хариугаа авахыг хүсэж дахин ханджээ. Тэрээр "Ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой. Миний бие өөрийн албан бланк дээрээ 2026 оны 1 дүгээр сарын 22ны өдөр Монгол улсын шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн. Гол шалтгаан нь цахилгааны үнэ нэмсэн ч цахилгааны асуудал шийдэгдээгүй, тогны хязгаарлалтанд орсон хэвээр байгаа тухай, цахилгааны үнэ нэмсэнээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30 хувь нэмэгдэж иргэд, хөдөлмөрчин олны нуруун дээр дарамт ирсэн тухай, засгийн газар нь өөрөө уриалж цахилгаанаар асуудлаа шийдвэл хөнгөлөлт өгнө гээд хошгируулаад бодлогоосоо буцсан тухай байсан. Үр дүнд нь хэдэн зуун мянган өрх, хэдэн сая иргэд, хэдэн зуун аж ахуйн нэгж хохирлоо. Идэр есийн хүйтний үеэр цахилгаан эрчим хүчний тасалдал удаа дараа гарч, хот даяараа хөлдөхөд хүрэх эрсдэл үүсч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодит хүндрэл учирсан нь саяхан. Цагаан сарын буузны өмнөхөнЭнэ асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын хариуцлага тооцож, огцруулах саналыг албан ёсоор Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлээд нэг сар өнгөрлөө.