Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Энэ онд Засгийн газраас гадна нийслэл бондын эргэн төлөлт хийнэ

Энэ онд Засгийн газраас гадна нийслэл бондын эргэн төлөлт хийнэ
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 24
Засгийн газар гадаад зах зээл дээрээс "Сенчири 1,2,3,4" бондуудыг гаргаж байсан. Тэгвэл 2027, 2028, 2029 онуудад эдгээр бондыг төлөх ёстой. Гэхдээ төлөх мөнгө байхгүй учраас Засгийн газар дахин бонд гаргаж, дээрх бондуудыг дахин худалдаж авахаар болж, УИХ-аас эрхээ авсан.
Засгийн газрын бондоос гадна 2026-2027 онд нийслэлийн гадаад үнэт цаас, аж ахуй нэгжүүдээс гаргасан гадаад бондын төлбөрт нийт 1.7 тэрбум ам.долларыг төлөх хуваарьтай. Тиймээс эдгээр бондыг төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд дарамт учруулахгүй төлж барагдуулахын тулд Засгийн газраас олон улсын зах зээлд бонд гаргаж дахин санхүүжүүлэх юм.
Засгийн газар хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сард “Сенчири 4" бондыг 6.625 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай арилжаалсан. Тус бондоор “Номад”, “Сенчири II” бондоос буцаан худалдан авах байдлаар өрийн зохицуулалтыг хийж байсан юм. Тэгвэл энэ удаад дахин бонд гаргаж, өмнө нь авсан "Сенчири 1,2,3," бондуудыг дахин санхүүжүүлэх юм байна. "Сенчири-1" бондын эхний төлөлтийн 420.1 сая ам.доллар буюу 1,436.8 тэрбум төгрөгийг 2027 оны долдугаар сарын 7, "Сенчири-2" бондыг 675.1 сая ам.доллар буюу 2,309.2 тэрбум төгрөгийг 2028 оны нэгдүгээр сарын 19, "Сенчири-3" бондын 351.9 сая ам.доллар буюу 1,203.6 тэрбум төгрөгийг 2029 оны зургадугаар сарын 5-нд төлөх хуваарьтай.
undefined
Манай улсын Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-д харьцуулсан харьцаа 2024 оны жилийн эцсийн байдлаар 41.8 хувь буюу 33.4 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
undefined
Засгийн газраас гадна орон нутгууд бонд гаргах эрх авч, нийслэл 500 сая ам.долларын бонд гаргасан. Энэ онд ч нийслэл нэмж 200 гаруй сая ам.долларын бонд босгох эрхийг УИХ-аас авсан. Харин өмнө нь авсан 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт 2026, 2027, 2029 онуудад хийнэ.
undefined

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн