Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 14,257-д хүрчээ. Үүнээс нийслэлд 11,607 орон нутагт 2645 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн нэг хоногт дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ.