2025 оны санхүүгийн жилийн гүйцэтгэлээр Монголын арилжааны томоохон банкууд ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдээ зарлаж эхэллээ. Эдгээрийг 2024 оны ашгаас хуваарилсан дүнтэй харьцуулахад зарим нь нэгж хувьцаанд ногдох үнээ нэмж, зарим нь бууруулжээ.Банкууд Компанийн тухай хууль болон өөрсдийн дүрэм, ТУЗ-ийн тогтоолд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сард багтаан хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар төлөвлөсөн байна.Хаан БанкОдоогоор зах зээлд хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг тараахаа зарласан компани бол “Хаан банк” ХК бөгөөд нийт ашгийнхаа 58 хувийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, тус компанийн 2025 оны үйл ажиллагааны татварын дараах цэвэр ашиг болох 694,847,217,071,8 төгрөгийн 58.8921 хувь буюу 409,210,372,000 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараах бөгөөд нэгж хувьцаанд 214 төгрөг хуваарилна. Энэ нь өнгөрсөн онд тооцсон нэгж хувьцааны үнэтэй харьцуулахад 9.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэхүү тоог авч үзвэл “Хаан банк”-ны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч буюу тус компанийн 13.22 хувьцааг эзэмшдэг иргэн Д.Хулан гэхэд 5,408,593,200 төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарч байна.