Цагаан сарын баярын өдрүүдэд орон нутгийг зорих иргэдийн урсгал эрс нэмэгддэгтэй холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд түр зохицуулалт хийжээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой чиглэлүүдэд үйлчилгээг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа бол зарим чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон байна.