Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.13) “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллаж, төрийн бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд сайжирч, борлуулалтын орлого, үр ашиг тогтвортой өссөн талаар Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж танилцуулан 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн компанийн түүхэн дээд амжилт тогтоолоо хэмээн онцлов.Тус компани 2025 онд 593.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бөгөөд энэ нь 2024 онтой харьцуулахад хоёр дахин их буюу 301.4 тэрбум төгрөгөөр, 2023 онтой харьцуулахад 343.5 тэрбум төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн нь компанийн түүхэнд дээд амжилт тогтоосон байна. Мөн татварын дараах цэвэр ашиг 72.2 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 40 хувиар, 2023 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 80 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.Мөн улс, орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 85.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 246.6 тэрбум төгрөг буюу төлөвлөгөөгөө 300 хувь давуулан биелүүлжээ.