Монгол улсын хэмжээнд төрийн үйлчилгээг тоолох ажлыг амжилттай хэрэгжүүллээ . Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлж байна.
“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд төрийн нийт үйлчилгээний 90 хувийг цахимжуулах зорилт тавин ажиллаж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагуудын хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүх үйлчилгээг улсын хэмжээнд тодорхойлох, тоолох, бүртгэх, ил тод болгох ажлыг зохион байгууллаа.
Судалгаанд төрийн 1,392 байгууллага хамрагдаж, давхардсан тоогоор 19,224 үйлчилгээ бүртгэгдэн, төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн байна. Эдгээр үйлчилгээний: