Үүний дараа 2022 оны 349 дүгээр тогтоол гарч, Смарт эко транс компанийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ байгуулж, холбогдох арга хэмжээ авахыг даалгасан байдаг. Энэ тогтоолыг тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулсан байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Концессын хуулийн дагуу уг асуудлыг шийдвэрлэх ёстой байсан ч нууцын зэрэглэлтэй бичиг баримт ашиглан Тендерийн хуулийг үндэслэж, шууд гэрээ байгуулсан нь нэг компанид давуу байдал олгосон нөхцөл байдал үүсгэсэн гэж ажлын хэсэг үзсэн.